Categories
мэдээ улс-төр

ТББХ-ны хуралдаанаар сонгуулийн мандат, тойргийг хэлэлцэж байна

УИХ-ын Төрийн Байгуулалтын Байнгын Хорооны хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, Сонгуулийн Ерөнхий Хорооноос Төрийн Байгуулалтын Байнгын Хороонд ирүүлсэн сонгуулийн мандат, тойргийн асуудлыг хэлэлцэж эхлээд байна.

Хуралдааны үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд СЕХ-ны дарга Ч.Содномцэрэнг захиалгаар мандат тойргийг хуваарилсан хэмээн “загнаж” байв. Үүний хариуд Ч.Содномцэрэн дарга “Бид ямар нэгэн захиалгаар ажиллаагүй” гэсэн тайлбарыг хэллээ.

МАН-ын гишүүдийн маргалдаж буй гол шалтгаан нь АН өөрийн эрх ашигтаа нийцүүлж сонгуулийн хуулийг өөрчилж тойрог, мандатыг хуваарилж байна. Сонгогчдын эрх ашгийг зөрчиж байна гэсэн зүйл ярьж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр “Бүх амьтан тэгш эрхтэй гахай илүү эрхтэй гэдэгтэй адил болж байна” хэмээв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *