Энэ хичээлийн жилд 375 мянга гаруй сурагч шинэ дүрэмт хувцас өмсөх шаардлагатай гэсэн судалгаа гараад байгаа. Уг судалгааны дагуу дүрэмт хувцсыг шаардагдах тоо хэмжээгээр үйлдвэрлэж бэлэн болгосонталаар БШУЯ-ны зүгээс өмнө нь мэдээлж байсан.
Өнгөрсөн долоо хоногийн эхээр дүрэмт хувцасны худалдаа, борлуулалт Улаанбаатар хотод эхэлсэн бөгөөд аймаг, орон нутагт энэ сарын 31-ний өдрийг хүртэл нийлүүлэгдэх юм.
Нийслэлд дүрэмт хувцас худалдаалах нийт таван цэг ажиллаж байгаа бол аймаг бүрт 2-3 борлуулалтын цэг ажиллаж байгаа аж.
Нийслэлд ажиллаж буй дүрэмт хувцасны борлуултын цэгүүд:
-Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай,
-“Аса” циркийн гаднах талбай,
-Ялалтын талбай,
-Дүнжингарав худалдааны төвд,
-Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.
One reply on “Таван цэгт дүрэмт хувцас худалдаалж байна”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru