Categories
мэдээ улс-төр

Таван толгойн гэрээний төслийг өнөөдөр дахин өргөн барина

“Тавантолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээний төслийг УИХ-ын Тамгын газраас өчигдөр буцаасан. Үүнтэй холбогдуулан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын Тамгын газраас төсөл өргөн барихтай холбоотой бичиг баримтын бүрдүүлэлт дутуу байна. Энэ сарын 20-ны өдрийн 16.00 цагт бүрдүүлж өг гэсэн албан бичиг ирүүлсэн. Энэ сарын 20 буюу даваа гаригийн 16.00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болдог. Уг асуудлыг Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцээд дутуу байна гэсэн хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Өнөөдөр УИХ-д өргөн барина” гэлээ. Харин УИХ уг гэрээг хүлээж авахаас дахин татгалзвал асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж Засгийн газраас үзэж буй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *