Categories
мэдээ нийгэм

Таван аймагт “Уаз-Фургон” гардуулав

Автотээврийн үндэсний төвөөс таван аймгийн орон нутгийн автотээврийн төвд техникийн хяналт хийх Уаз-Фургон маркийн автомашин гардууллаа. Сайжруулсан техник хэрэгслээр автотээврийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх зорилгоор Баян-Өлгий, Баянхонгор, Дорнод, Хэнтий, Хөвсгөл зэрэг орон нутгийн автотээврийн төвүүдэд дээрх автомашинуудыг хүлээлгэн өгсөн байна.

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ нь “Автотээврийн менежментийг сайжруулах жил”-ийн хүрээнд олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагийн нэг нь явуулын техник хэрэгслийг шинэчлэх, стандартын дагуу үзлэг, оношилогоо хийх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах бөгөөд энэ хүрээнд дээрх таван аймагт автомашин гардуулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *