Categories
мэдээ улс-төр

Татварын өршөөл үзүүлэх хуулийн төслийг хойшлууллаа

УИХ-ын Төсвийн байнгын хороооны өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн ч гишүүдийн олонхи нь төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргаж, дэмжлэг хүлээлээ.

Ийн хойшлуулсан нь дээрх хуулийн төслийг зөвхөн Төсвийн байнгын хороогоор хэлэлцэх нь учир дутагдалтай. Хууль батлагдсан нөхцөлд хүн бүрт ижил тэгш үйлчилж байх ёстой тул Хууль зүйн байнгын хороогоор давхар хэлэлцэх шаардлагатай гэсэн саналыг УИХ-ын гишүүн Н.Батцэрэг, Д.Дэмбэрэл нар гаргасныг байнгын хорооны хуралд оролцсон гишүүдийн олонхи нь дэмжсэн юм. Улмаар энэ асуудлыг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар мөн хэлэлцэхээр боллоо.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн юм. Төслийн үндсэн зорилго нь хувь хүн, хуулийн этгээдийн нуун дарагдуулсан илрээгүй орлого, хөрөнгийг ил гаргахад чиглэж байна.

Мөн Хөрөнгө орлогоо ил болгож, сайн дурын үндсэн дээр тайлагнах, мэдүүлэх хугацааг хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс 6 сарын хугацаанд үйлчлэхээр зааж өгсөн аж.

Үүнийг үндсэнд нь татварын өршөөлийн хууль гэж ойлгож болох юм байна.

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтын тайлбарлаж байгаагаар бол хууль хэрэгжүүлэхэд шаардлагатай холбогдох журмыг Засгийн газар батлах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *