Татварын нийт орлого оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд буюу 23.3% өссөн бөгөөд үүнд татварын орлого 2.1 дахин буюу 687 тэрбум төгрөг
- НӨАТ 670.3 тэрбум төгрөг буюу 37.5%
- нийгмийн даатгалын орлого 499.2 тэрбум төгрөг буюу 36.9% тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
- Харин орлогын албан татварын орлого 16% буюу 386 тэрбум төгрөгөөр буурсан байна.
Зөвхөн наймдугаар сарын тухайд татварын нийт орлого урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 294.4 тэрбум төгрөг буюу 37.6% өсжээ.
Энэ өсөлтөд мөн
- НӨАТ 137.1 тэрбум төгрөг буюу 55.8%
- нийгмийн даатгалын орлого 77.8 тэрбум төгрөг буюу 43.7% өссөн нь голлон нөлөөлжээ.
- Харин онцгой албан татварын орлого 16.6 тэрбум төгрөг буюу 18% буурсан байна.
Зураг 2. Улсын нэгдсэн төсвийн татварын орлогын бүтэц(жил бүрийн эхний 8 сарын байдлаар, дүнд эзлэх хувь)
Нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 1.4 их наяд төгрөг буюу 14.3% өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеэс 1.1 (22.5%) их наяд төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Эх сурвалж: ҮСХ