Categories
мэдээ нийгэм

​Тарвас их идсэний дараа гэдэс цэвэрлэгдэж, арьсны өнгө зүс сэргэдэг

Тарвас их идсэний дараа гэдэс цэвэрлэгдэж, арьсны өнгө зүс хүртэл сэргэж ирдэг.

Ямар учиртай юм бол:

1. Тарвасны найрлагын 92 хувь нь ус байдаг учраас биеийг чинь шингэнээр хангаж, өлсөх мэдрэмжийг дарах болно. 8 аяга цэвэр ус уухаас хамаагүй хөгжилтэй, амттай аргаар шингэнээ нөхөж, залуу төрх, гэрэлтсэн арьстай болж болох нь ээ. Мөн халуурах, хөлөрч ундаасах, шээс хорогдох, шээсний өнгө хэт шар болох зэргийг эмчлэхээс гадна амны хөндийн үрэвсэлтэй хүн хэрэглэвэл маш тохиромжтой.

2. Бидний хоолны нэмэлт бүтээгдэхүүнээр нөхөх гэж оролддог А, C витаминууд, бета каротин тарвасанд их хэмжээгээр агуулагддаг. Антиоксидантуудыг хэрэглэснээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эд эсийн үйл ажиллагааг идэвхжүүлэн, зүрх судасны үйл ажиллагааг муудахаас хамгаалах, эрт хөгшрөлтийг зогсоох ач холбогдолтой.

3. Тарвас мөн бие организмаас хортой бодисуудыг зайлуулдаг. Тарвасанд эслэг, В1, В2 болон С, РР витамин, пектин, каротин, фолийн хүчил, түүнчлэн никель, төмөр, марганец, кали, магни зэрэг агуулагддаг учир хүнд эрч хүчийг байнга бэлэглэдэг. Хэрвээ фитнесстээ явахаасаа өмнө тарвас идвэл илүү эрч хүчтэй байж, булчинлаг болох болно.

4. Бие махбодийн эсийн гаднах, доторх шингэний харьцааг тогтвортой байлгаж, биеийн хүчил шүлтийн тэнцвэрийг барьж, хүн эрүүл амьдрах үндэс бүрдэнэ. Тарвасыг хүнсэндээ хэрэглэснээр цусны РН тэнцвэрждэг гэсэн үг.

5. Бөөр ходоодыг цэвэрлэж үрэвслээс хамгаалдаг. Ялангуяа шар өвчнөөр өвчилсөн хүмүүс идэхэд хамгийн тохиромжтой.

6. Бөөрний чулуу, шээсний хүчлийн нөлөөгөөр үүсэх талстуудаас сэргийлэх үйлчилгээтэй

7. Өдөрт 2-2,5 кг тарвас идэж болно гэж хоол зүйчид үздэг. Ингэж идэхэд шээс хөөх үйлчилгээтэй учраас бөөр, зүрх судасны өвчний үед хавангаас ангижрахад тустай.

8. Их тарган хүмүүст тураах зорилгоор хэрэглэж болно.

9. Арьсыг цэвэрлэх, чангаруулах, уян зөөлөн болгох, өнгийг сэргээх, сэвх толбыг арилгах зэрэгт маск тавьж ашигладаг.

Хуурай болон хэвийн арьсанд нэг цайны халбага тарвасны шүүс, хоёр цайны халбага тарвасны vрийг нунтаглан өндөгний шартай хутгаж нэг єнгийн зуурмаг болтол хутгах хэрэгтэй. 15 минут нүүрэндээ түрхээд бүлээн усаар угааж арилгана.

Харин тослог арьсанд бол дээрх зуурмаг дээрээ хэдэн дусал нимбэгний шүүс дусаана.
Хэрвээ та тослог арьстай бол хөлдөөсөн тарвасны шүүсээр өглөө бүр нүүрээ арчиж байгаарай. 15 минут хэртэй болсны дараа хүйтэн усаар нүүрээ шавших хэрэгтэй.

Гэхдээ анхаарах хэдэн зүйл байна.

• Бөөр болон цөсний чулуутай байх, цистит, түрүү булчирхайн өвчлөл, даралт ихсэх өвчний үед заавал эмчийн зөвлөгөөг авах хэрэгтэй.

• Таван өдрөөс илүү хугацаагаар тарвас идэж хэрэггүй. Энэ бол нэг тєөрлийн хvнсний бүтээгдэхүүн хэрэглэж богино хугацаанд турах аргыг хэрэглэж буй хүмүүсийн хувьд зайлшгvй мөрдөх ёстой алтан дүрэм юм. Учир нь таван өдөр бие организмыг цэвэрлэсний дараа эргээд тэжээлийн дутагдалд орж, хямрах аюултай.

• Тарвасны тураах хоолны дэглэм сахих хамгийн тохиромжтой vе нь найм болон есдүгээр cap. Энэ үед тарвас нь хамгийн шинэ, аминдэмээ алдаагvй байдаг.

• Тарвасыг их хэмжээгээр хэтрvvлж идэж болохгүй. Таны биеийн арван кг жин бvрт нэг кг тарвас оногдохоор тооцох хэрэгтэй. Тарвасны 80 хувь нь ус байдаг тул тураах дэглэм сахих vед бєєр болон зvрх судасны vйл ажиллагаа хоёроос гурав дахин нэмэгддэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *