Categories
мэдээ нийгэм

“Тарваган тахлын улмаас нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх эрсдэл өндөр байна” гэв DNN.mn

Тарваган тахал (A20) – ЗӨСҮТ

Эрүүл мэндийн яамнаас тарваган тахал өвчний нөхцөл байдлын талаар ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд мэдээлэл өглөө.

Тэрбээр “ЗӨСҮТ-өөс гаргасан тарваган тахлын байгалийн голомтын аюулын зэрэглэлээр 15 аймгийн 78 суманд хүний өвчлөл гарах эрсдэл өндөр байна гэж дүгнэсэн.

Тарваган тахлын байгалийн голомтын идэвхтэй тандалтыг ЗӨСҮТ байнга хийдэг. 2012-2021 онд нийт зургаан аймгийн 11 суманд 15 хүн тарваган тахлаар өвчилж долоон хүн нас барж байсан судалгаа бий.

Ер нь дотоодын аялал жуулчлалын төв зам тарваган тахлын нутагшмал голомттой бүс нутгаар дайран өнгөрдөг нь тухайн нутгийн оршин суугчдаас гадаад, дотоодын жуулчид халдварт өртөх эрсдэл өндөр байна гэж үздэг.

Мөн иргэд тарвагыг хууль бусаар худалдаалан, хот суурин газар руу тээвэрлэх, хүнсэнд хэрэглэх явдал тасралтгүй гарсаар байгаа нь эрсдэл дагуулдаг.

Он гарсаар Баян-Өлгий аймгийн Улаанхус , Бугат, Ногооннуур, Цэнгэл, Сагсай болон Увс аймгийн Сагил, Ховд аймгийн Мөст сумын нутгаас олдворлосон мэрэгч амьтдаас тарваган тахлын үүсгэгч нянг илрүүлсэн.

Иймд тарваган тахлын хүний өвчлөл гарч, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсэх өндөр эрсдэл байгааг тогтоосон юм.

Одоогоор тарваган тахлын хяналт сэргийлэлтийн арга хэмжээг эрчимжүүлэх талаар Эрүүл мэндийн сайд аймаг нийслэлийн засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, зоонозын өвчин судлалын төвүүдэд хандсан албан даалгавар гаргаж, хүргүүлсэн.

Аймаг, нийслэлийн Засаг дарга нар тарваган тахал болон бусад Зоонозын халдварт өвчний дэгдэлтийн хариу арга хэмжээний бэлэн байдлыг хангаж ажиллах ёстой.

Мөн эрүүл мэндийн байгууллага урьдчилан сэргийлэх чиглэлээр ямар нэг байдлаар тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарвал тусгаарлан эмчлэх, бэлэн байдлаа хангасан” хэмээн ярилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *