Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт тус сумын харьяат иргэн М (30 настай, эрэгтэй) тарваганы мах өвчихдөө биедээ ил шарх авчээ. Ингээд тарваган тахал өвчний шинж тэмдэгтэй илэрч, өвчилсөн байна. Мэдээллийг тус аймгийн ЗӨСТ-ын дарга аймгийн Онцгой байдлын газарт хүргэсэн гэв. Хэргийн улмаас Ховд аймгийн Засаг даргын А/363 дугаар захирамжаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, өнгөрсөн сарын 26-наас хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа гэнэ. Тахлаар өвчилсөн байж болзошгүй иргэнийг аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвд тусгаарлан эмчилж байгаа гэж мэдээлэв.