Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2-р багийн Таван богд Их ойгор чиглэлд энэ сарын 12-нд, мөн энэ сарын 15-нд Согоот багийн Өртөө булаг гэдэг газарт тарвага үхсэн байгаа талаарх дуудлагыг холбогдох газруудад иргэд өгчээ. Ингээд хоёр тарваганы үхдэл, сэг зэмээс сорьц дээжлэн шинжлүүлэхэд тус бүрээс тарваган тахлын үүсгэгч илэрчээ. Мөн энэ оны долдугаар сард ОХУ-ын хил дагуух сумд болох Улаанхус, Ногооннуур, Бугат сумдын нутагт хийсэн хамтарсан тандалт шинжилгээгээр 14 цэгт газраас 30 гаруй тарваган тахлын үүсгэгч илрүүлэн, голомт идэвхтэй хүн өвчлөх магадлал өндөр байгааг тогтоожээ. Иймд ард иргэд та бүхэн голомтот бүс нутагт зорчихдоо тарваган тахал өвчний эрсдэлт өртөхөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *