Categories
мэдээ цаг-үе

“Тарьц, суулгац-2021” үзэсгэлэнг цахимаар зохион байгуулж байна

Тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа эхэллээ

Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүрийн тав болон аравдугаар сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарьдаг уламжлалтай. Энэ хүрээнд БОАЖЯ-ны харьяа “Ойн судалгаа хөгжлийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газраас “Тарьц, суулгац-2021” цахим үзэсгэлэнг зохион байгуулж байна. Мөн мод үржүүлэг, ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд та бүхнийг цахим үзэсгэлэнд мэдээллээ ирүүлэн нэгдэж, өөрсдийн байгууллага, үйл ажиллагаагаа олон нийтэд сурталчлахыг урьж байна.

Одоогоор тус цахим үзэсгэлэнд мод үржүүлэх чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг 17 аж ахуйн нэгжийн мод үржүүлгийн газарт бэлтгэгдэж буй 33 төрөл зүйлийн мод бутны тарьц, суулгац, тэдгээрийн тоо хэмжээ, үнэ, хаяг байршил зэрэг мэдээлэл ороод байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *