Categories
мэдээ улс-төр

Тариалангийн тухай хуулийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо

Засгийн
газрын өчигдөр/IX.07/-ийн ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлуудын шийдвэрийг
Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр мэдээллээ.

Тэрбээр
“Засгийн газрын хуралдаанаар хоёр чухал хуулийг хэлэлцсэн. Хурлын эхэнд Тариалангийн тухай хуулийн төслийг
хэлэлцээд Засгийн газрын гишүүдийн саналыг тусгаж УИХ-аар өргөн мэдүүлэхээр
боллоо.
Газар
тариалан хэдийгээр дотоодын хэрэгцээг бүрэн хангаж байгаа ч хууль эрхзүйн
хүрээнд зохицуулах олон асуудал байсан. Хуулинд газар тариалан гэж юу гэдгээс
эхлээд тариалан эрхлэгчдийн эрх үүрэг зарчмыг нарийвчлан тусгасан. Мөн нэр
бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр газар хагалсан бол хариуцлага хүлээх болно.
Тарьж болох, болохгүй ургамлын жагсаалтыг тусгасан. Мөн чөлөөт бүс байгуулах
тухай асуудлыг тусгасан. Хууль батлагдсанаар Монгол Улсын хүн амыг эрүүл
хүнсээр хангах боломжтой.

Мөн
Киноны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцсэн. Энэхүү үзэл баримтлалыг
дэмжээд хуулийн төслийг УИХ-д өргөн барихаар болсон. Монголчуудын хувьд киноны
тухай тодорхой хууль байгаагүй тул хууль батлах санаачлага байсан. Кино
үйлдвэрлэл эрхлэгч ямар үүрэгтэй, эрхтэй байх вэ, хэрхэн иргэдэд хүргэх вэ,
үйлчлүүлэгчийн эрх ашиг ямар байх зэргийг нарийвчлан тусгасан. Мөн киног хэрхэн
төрөөс дэмжих тухай тусгасан. Киног бүтээж байгаа болон, санхүүгийн тусламж
үзүүлсэн хүмүүст татварын хөнгөлөлт үзүүлнэ. Өөрөөр хэлбэл 30 хүртэлх хувийн
татварын хөнгөлөлт үзүүлж буцаан олголт өгөх юм. Төрийн захиалгаар хийгддэг
киноны захиалгыг төрөөс бүрэн хариуцна гэж заасан. Олон улсын кино наадамд
өөрийн орны бүтээлийг оролцуулах тухай ч тусгах юм.” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *