Categories
мэдээ нийгэм

Тариаланчид Р.Бурмаа сайдад шаардлага хүргүүлэв

Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаад мэдэгдэл хүргүүлэхээр болсон тухайгаа хэвлэлийнхэнд дуулгалаа. Тариаланчид хэлэхдээ эдийн засгийн хямралын үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь уриалж байхад салбарын сайд нь гадаадын импортын улаан буудайг оруулж ирэх зөвшөөрөл олгож байгаад урам нь хугарч буйгаа дуулгав.

Өнгөрсөн намар Ш.Түдвэндорж сайд ийм шийдвэр гаргаж, үүнээс нь болоод тариаланчдын багагүй эсэргүүцэлтэй тулгарч байсан. Тиймээс ч гаргасан шийдвэрээ цуцлахад хүрсэн билээ. Тэгвэл импортын хэрэглээг багасгах, үндэсний үйлдвэрүүдээ дэмжих Засгийн газрынхаа бодлогын эсрэг ажиллаж байгаа Р.Бурмаа сайд энэ оны нэгдүгээр сарын 7-нд 20 мянган тонн улаан будай импортлох зөвшөөрлийг гурилын үйлдвэрүүдэд олгосоныг тэд шүүмжилж, дотоодын улаанбуудайн чанар импортын улаанбуудайн чанараас дутахгүй гэдгийг онцолсон. Мөн энэ жил тариаланчид өндөр ургац хураан авсан бөгөөд 350 мянган тонн улаан буудайг гурилын үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаажээ. Энэ нь дотоодын улаан буудайн хэрэгцээг зун хувь хангаж байгааг онцолсон.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *