Эрт дээр цагаас оросууд шөлийг чухалчилж ирсэн бөгөөд “хлебов” буюу “халбага дүүрэн” гэж нэрлэдэг байжээ. Харин нэгдүгээр Петр хааны үед “суп” буюу шөл гэсэн нэр бий болсон байна.Хамгийн түрүүнд шөл өгдөг нь хоолны дуршил, боловсруулалтыг сайжруулдаг гэж үздэгтэй холбоотой аж. Оросууд зуны халуун цагт хүйтэн харин өвлийн хүйтэнд солянка, рассольник, щи зэрэг халуун шөл бэлддэг.
Орц:
• Тугалын мах – нэг кг
• Урт ногоон сонгино – хоёр ширхэг
• Лууван – хоёр ширхэг
• Цагаан будаа – хоолны хоёр халбага
• Нимбэгний шүүс – цайны дөрвөн халбага
• Лаврын навч – хоёр ширхэг
• Укроп – зургаан салаа
• Давс, чинжүү – өөрийн амтлахаар
ХИЙХ АРГА:
1. Тугалын махаа хүйтэн усаар сайтар угааж, хальсыг нь цэвэрлэн том хэрчинэ.
2. Хэрчсэн махаа саванд хийж, ус нэмээд чанана.
3. Лууван, сонгиноо арилгаад, хагас дугуй хэлбэртэйгээр нарийн хэрчинэ.
4. Будаагаа угааж жигнэнэ.
5. Махны шөлөө буцлахаар нитгэлийг нь аваад шоо хэлбэртэй хэрчсэн улаан лооль, бэлдсэн лууван, сонгино, лаврын навч, давс, чинжүүгээ хийнэ.
6. Зөөлөн гал дээр махаа гүйцэд болтол нь цаг орчим чанана
7. Шөлөө гаргахаас 10 минутын өмнө будаа хийж, нимбэгний шүүс нэмж хутгана.
Осетийн пирог
Осетийн үндэсний гал тогоо нь пирог хийх олон жороор баялаг билээ. Тэдний хийдэг пирогийн онцлог нь хачирт заавал бяслаг оруулж өгдөг байна. Осетид Кавказын бусад орнуудын адил оршин суугчид нь бяслагаа гэртээ хийдэг. Тиймээс бяслаг үндэснийх нь хоол хүнсний нэг болдог юм. Пирог хийхэд ёс заншил ч байдаг гэнэ. Хэрэв оршуулга, гашуудал тохиолдвол тэгш тоогоор, харин хурим найр, наадам болоход сондгой тоогоор пирог жигнэдэг байна. Ингээд пирог хамтдаа хийж сурцгаая.
Орц
Гурилд
• Тараг – нэг халбага
• Ус – нэг аяга
• Элсэн чихэр – Хоолны нэг халбага
• Нунтаг исгэгч – 11гр
• Гурил – 3-4 аяга
Хачирт
• Фета бяслаг – 400гр
• Ногоон сонгино – хоёр ширхэг
• Укроп эсвэл петрушка – нэг багц
• Давс, чинжүү – өөрийн амтлахаар
хийх арга:
1. Халуун бүлээн усанд элсэн чихэр, исгэгчээ уусгаад тараг, давс, цөцгийн тос, гурил нэмнэ. Гурилаа гарт наалдахаар нялцгай биш зөөлөн зуурна. Зуурмагаа дулаан газар цаг орчим тавина.
2. Хачир бэлтгэхдээ бяслагаа жижиг дөрвөлжин хэрчээд жижиглэсэн укроп эсвэл петрушкатай холино. Дараа нь хэрчсэн ногоон сонгино нэмж, давс, чинжүүгээр амталж бага зэрэг ус хийнэ.
3. Бүх хольцоо сайтар хутгана.
4. Зуурсан гурилаа таван адил хэсэгт хуваагаад тус бүрийг 0,5 см орчим зузаантай элдэнэ. Гурил бүрийнхээ дунд хэсэгт бэлтгэж амталсан махаа хувааж тавина.
5. Одоо гурилынхаа ирмэгийг дунд хэсэгт бөөгнүүлж чимхэнэ. Чимхсэн талаа доош нь харуулж жигд элдэнэ.
6. Пирогоо тослоогүй хуурай листэн дээр тавьж, дунд хэсэгт уур нь гарахаар жижиг цоолно. 180 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 20 минут жигнэнэ.
7. Бэлэн болсон пирогийг цөцгийн тосоор тослоод зүсэж таваглана.
бэлтгэсэн: Ш.Гомбосүрэн