Categories
мэдээ нийгэм

Тамгын газрын даргыг хутгалсан этгээд сэтгэцийн эмгэгтэй байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын дарга Б.Амартүвшинг өрөөнд нь хутгалсан хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан М.Мөнхшүр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Өнөөдөр 10:40 цагийн үед Баянзүрх дүүргийн 13-р хороо, Баянзүрх дүүрэг дотор хүн хутгалууллаа гэсэн дуудлага мэдээлэл 102 утсанд ирсэн. Үүний дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн үзлэг шалгалт хийж ажиллалаа.

Баянзүрх дүүргийн Тамгын газрын дарга албан тушаалтай иргэн А-г Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 64 настай иргэн И хутгалсан болохыг урьдчилсан байдлаар тогтоогоод шалгалтын ажиллагаа үргэлжилж байна. Сэжигтэн 64 настай И нь сэтгэцийн эмгэгтэй. Баянзүрх дүүрэгт жагсаал, цуглаан хийнэ зөвшөөрөл авья хэмээн удаа дараа Тамгын газарт хандаж байсан. Сүүлийн хэд хоног Баянзүрх дүүргийн Засаг даргатай уулзмаар байна гэж хандсан бөгөөд өнөөдөр өглөө Засаг дарга ажилтай байсан тул түүнийг Тамгын газрын даргатай уулзуулахад ийнхүү хутгалсан байна. Харин иргэн А Цэргийн төв госпитальд яаралтай хагалгаанд орж хэвтэн эмчлүүлж байна” гэв.

2 replies on “Тамгын газрын даргыг хутгалсан этгээд сэтгэцийн эмгэгтэй байжээ”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *