Categories
мэдээ спорт

“Талын салхи” мото наадам өнөөдөр эхэлнэ

“Монголын Чопперчин ахан дүүс” холбооноос санаачлан “Талын салхи” мото наадмыг өнөөдрөөс буюу энэ сарын 11-12-нд Цонжин болдогт зохион байгуулж байна.

Тус наадам нь энэ жил хоёр дахь жилдээ болох юм. Энэхүү наадам нь мотоциклийн спорт манай улсад ямар түвшинд явж байгааг харуулах, мотоспортыг сурталчлах, гадны клубуудтай хамтран ажиллах зорилготой аж. Түүнчлэн энэ жил гадаадын 100 гаруй хүн ирж оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. Мото наадам Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолоос хөдлөх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *