Зам тээврийн хөгжлийн яамны газрын дарга нар албан өрөөндөө архидан согтуурч, нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Одоогоор уг хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд сэжигтэн Б.Махбал байцаагдаж байгаа гэдгээс өөр нэмэлт мэдээлэл гараагүй байна. Талийгаачийг өнөөдөр эцсийн замд нь үдсэн юм.
Дээрх хэрэгтэй холбогдуулан талийгаачийн найз Нийслэлийн Соёл урлагийн газрын, Урлагын хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш хэрэгт холбогдсон нэр бүхий дарга нарт зохих шийтгэлийг хуулийн дагуу үүрүүлэхийн төлөө тууштай тэмцэнэ гэдгээ өөрийн нүүр номоор дамжуулан мэдэгдсэнийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсан эрхэм найзын маань амь насыг бүлэг этгээдүүд санаатайгаар бүрэлгэж, бидний хэдэн муусайн найзууд болон эхнэр хүүхдүүд, ээж аав, ах дүүс, анд найзууд, ажлын хамт олон, салбарын нөхдөд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.