Categories
мэдээ нийгэм

Талбайн сүлд модны гэрэл асаах ёслолыг хийхгүй гэв

Төв талбайн сүлд модыг засаж дуусжээ. Уламжлал ёсоор өнөөдөр гэрлийг нь асаах ёслол хийхээр тогтсон байсан юм. Энэ талаар НЗДТГ-ын хэвлэлийн албанаас тодруулахад “Төв талбайн сүлд модны гэрлийг асаах ёслолын үйл ажиллагаа цуцлагдсан. Гэрлийг нь асаасан байгаа. Д.Сүхбаатарын талбайд сүндэрлэх 22 метр өндөр сүлд модыг “Гэрэлтүүлэг чимэглэл” ХХК зассан. Сүлд модны гэрэлтүүлгийг арванхоёрдугаар сарын 5-нд асаасан. Энэ жил сүлд модны гэрэл асаах ёслол хийхгүй. 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд “Улаанбаатарын мөнгөн үдэш” шинэ жилийн баярын цэнгүүн төв талбайд болно. Одоогоор хөтөлбөр батлагдаагүй байна” гэсэн тайлбарыг өглөө. Өнгөрсөн жил “Сүлд модны гэрэл асаах” ёслол хийж өвлийн өвгөн цасан охид, үлгэрийн баатруудын хамт хүрэлцэн ирж сонирхолтой циркийн үзүүлбэрийг төв талбайд цугласан олонд толилуулж байсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *