Тал нутгийн “Монгол 2022” олон улсын марафон гүйлтийн тэмцээн Хүй долоон худагт эхэллээ. Тус гүйлтийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг- Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д. Жаргалсайхан, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч. Наранбаатар, Япон Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки нар хүрэлцэн ирсэн байв.
Мөн МХАХ-ны ЕНБД доктор профессор Ч.Зоригтбаатар, Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг -Боловсролын ерөнхий газрын дарга Т. Ням-Очир, Мобиком корпорацийн гүйцэтгэх захирал Кожи Курушима, Гавъяат тамирчин Д. Баттулга, Гавъяат дасгалжуулагч Ж. Баярсайхан нарын зэрэг зочид төлөөлөгчид оролцлоо.