Categories
мэдээ нийгэм

​Таксины жолоочийг дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ

Өчигдөр буюу наймдугаар сарын 18-нд таксины жолооч эмэгтэйг айлган сүрдүүлж, хоолойг нь боож, дээрэмдэхийг завдсан хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн XII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хадат” гэх дэлгүүрийн орчимд уг хэрэг гарсан байна.

Сэжигтэн этгээд нь эрэгтэй, 43 настай Г гэгч байжээ. Г нь хэрэг гарах өдөр “Бөмбөгөр” худалдааны төвийн урд замын хажууд гар өргөн таксинд суусан аж. Тэрээр машины арын суудлаас жолооч эмэгтэй Б-г өмсөж явсан хувцсаар нь хоолойг нь боож эхэлсэн байна. Улмаар амь насанд нь заналхийлэн сүрдүүлж, дээрэмдэхийг завджээ.
Энэ үед тус дэлгүүрийн ойролцоо явсан иргэд цагдаагийн байгууллагад дуудлага өгч, жолооч Б-г аюулаас аварсан байна. Жолооч эмэгтэй Б нь 42 настай аж. Харин сэжигтэн этгээд хэргийн газраас зугтсан ч цагдаагийн алба хаагч нар шуурхай ажиллаж, эрэн сурвалжилсны дүнд түүнийг баривчилсан байна. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа ажээ.
Б. МӨНГӨНСОР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *