Ерөнхийлөгч Байдены
засаг захиргаа Тайваньтай
750 сая ам.долларын
зэвсгийн худалдаа
хийхээр төлөвлөж буйгаа
Конгресст танилцуулжээ. Тус
захиргаанаас худалдааны
төлөвлөгөөг танилцуулсан болохыг Төрийн
департментын хэвлэлийн
төлөөлөгч, Конгрессын хоёр эх
сурвалж, Батлан хамгаалахын
аюулгүй байдлын хамтын
ажиллагааны агентлагаас
баталсан байна.
АНУ Тайваньд
ийнхүү зэвсэг нийлүүлснээр
бүс нутгийн олон асуудлаар
зөрчилтэй байдаг Вашингтон,
Бээжингийн харилцааг улам
хурцатгаж мэдэх юм.
АНУ-аас Тайваньд
“M109A6” дунд тусгалын
өөрөө явагч гаубиц их бууны
40 систем болон холбогдох
тоног төхөөрөмжүүдийг
нийлүүлэхээр төлөвлөж
байгаа аж.
Төрийн департментын
хэвлэлийн төлөөлөгч “Хэрэв
хэлэлцээ батлагдвал уг
худалдаа Тайванийн гаубицын
флотын шинэчлэлд хувь
нэмэр оруулж, өнөөдөр болон
ирээдүйд аюул тулгарахад
өөрийгөө хамгаалах хүчтэй
болгоно” гэжээ.
Г.АМАРСАНАА