Categories
мэдээ нийгэм

Тайваньд хулгай хийсэн монгол залууд ял оноожээ

Энэ онд манай улсын зургаан иргэн Тайвань улсад гэмт хэрэгт холбогдсоноос нэг нь тус улсын шүүхээс ял сонссон байна. Тодруулбал, Монгол Улсын иргэн С.А нь тус улсад энэ оны дөрөвдүгээр сард жуулчны журмаар очсон ч энэ хугацаанд халаасны хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Тэрээр гурван удаагийн үйлдлээр нийт 1660 ам.доллартай тэнцэх тайвань доллар хулгайлжээ.

Түүнийг цагдаа нар саатуулан шалгаж эхэлсэн байна. Улмаар С.А-д холбогдох хэргийн шүүх хурал саяхан болж, Тайванийн шүүхээс түүнд нэг жил долоон сарын хорих ял оноожээ. Мөн С.А-г 2015, 2016 онд Тайпэй хотын томоохон худалдааны захуудад болсон халаасны хулгайн хэрэгт холбоотой эсэхийг судалж буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *