Categories
мэдээ спорт

“Тайпэй 2017” наадамд оролцох тамирчдыг үдлээ

Дэлхийн оюутны спортын “Тайпэй-2017” зуны XXIX Универсиад наадамд оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо.

Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын 9 төрөлд өрсөлдөнө.

Эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдын төлөөлөлд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулсан бөгөөд оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг хүсэв.

Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *