Categories
мэдээ спорт

Таеквондогийн тамирчин М.Түмэнбаяр мөнгөн медаль авав

Таеквондогийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Филиппин улсад үргэлжилж байна. Өчигдөр эрэгтэйчүүдийн 58 кг-д Азийн наадмын хүрэл медальт, “Алдар” спорт хорооны тамирчин, олон улсын холбооны мастер М.Түмэнбаяр аваргын төлөөх тоглолтод Ираны тамирчинд 9:6-гаар дийлдэн, мөнгөн медаль авлаа. Тэрээр Филиппин, Казахстан, Катарын тамирчдыг ялж, шигшээд шалгарсан юм. Манай таеквондочид өнгөрсөн ням гаригт болсон олимпийн эрхийн тэмцээнээс П.Тэмүүжин “Рио-2016”-гийн эрх хүртэж, уржигдар болсон пара-таеквондогийн Азийн АШТ-ээс хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Ийнхүү өнөөдөр М.Түмэнбаяр тамирчдынхаа амжилтын буухиаг үргэлжлүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *