“Мишээл ЭКСПО” төвд нээсэн “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн-худалдаа өнөөдөр тав дахь өдрөө “Мах, сүүний анхдугаар аян” болон “Хүүхдэд зориулсан худалдаа”-гаар үргэлжилж байна. Өдөрлөгөөр мах, сүүний шинэ бүтээгдэхүүний танилцуулга, амталгаат худалдаанаас гадна “Та сүүгээ уусан уу?” үйл ажиллагаа болж байна. Энэ салбарын бизнес эрхлэгчид эрхзүйн орчны талаар хэлэлцүүлэг өрнүүлж байгаа аж. Маргааш ням гаригт болох “Хүүхдэд зориулав” өдөрлөгөөр төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний сурталчилгаа, мөн амталгаат худалдаа, үзэсгэлэнд оролцогч болон сонирхогч хүүхдүүдийн дунд хөгжөөнт уралдаан тэмцээн зохиогдож хүнсний үйлдвэрүүдтэй танилцах аялал болно. “Намрын ногоон өдрүүд-2018” үзэсгэлэн-худалдаа ирэх даваа гаригт өндөрлөнө.
Categories