Categories
мэдээ нийгэм

Т.Цогт, Г.Маралмаа нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусчээ

Дөрвөн настай охиноо хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял сонссон Г.Маралмаа, Т.Цогт нарын хэргийн нэмэлт мөрдөн байцаалт дуусаж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхэд бэлэн болжээ.

Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчид тэдэнд холбогдох хэргийг өнгөрсөн нэгдүгээр сарын 18-нд хэлэлцээд мөрдөн байцаалт дутуу хийсэн, зарим зүйлсийг нэмж тодруулах шаардлагатай гэж үзэнхэргийг дахин шалгуулах шийдвэрийг гаргасан.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.Маралмаа, Т.Цогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.2.11 /бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл бусдын амь насанд хүрсэн/, 91.2.12 /онц харгис хэрцгий аргаар/ 91.2.15 /хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж/ 100.1 /байнга зодох буюу тарчлаах шинжтэй бусад үйлдэл хийсэн/ гэх зүйл ангиар буруутган тус бүрд нь 24 жилийн хорих ял оноосон юм. Тодруулбал,Т.Цогтын таван жилийн хорих ялыг гянданд, үлдсэн 19 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэр гаргасанбол Г.Маралмаагийн 24 жилийн чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх хуулийг баримтлан Т.Цогт, Г.Маралмаа нарт оноосонтарчлаах гэсэн зүйл ангийг нь өршөөн хэлтрүүлж, хорих ялыг 22 жилээр тогтоогоод байсан юм.Тэд анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэн давж заалдах шүүхэд гомдол гаргаад байсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *