Categories
мэдээ нийгэм

Т.Хүрэлхүү: Хот хоорондын зорчигч тээвэрлэгчид өдий хүртэл алдагдалтай ажиллаж ирсэн

“Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо ТББ”, тээвэр эрхлэгч аж ахуйн нэгжүүд хамтран тээвэрлэгчдэд тулгараад буй асуудлын талаар мэдэгдэл хийлээ.

Улсын хэмжээнд нийт 72 чиглэлд 59 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулдаг. Өдөрт дунджаар 6000-7000 зорчигч тээвэрлэдэг. “Эдгээр аж ахуйн нэгжийн нийгмийн болон нийтлэг эрх ашгийг хуульд нийцүүлэн хамгаалах зорилготой” хэмээн Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн тэргүүн Т.Хүрэлхүү мэдэгдлээ.

Тэрбээр энэ тухай “2008 онд Зам тээвэр хөгжлийн сайд хот хооронд явах жишиг тарифийг 50 төг (км) тогтоосон боловч мөрдөгдөөгүй. Ард иргэдийн амьжиргааны түвшинг харгалзан өдгөө хүртэл эдийн засгийн өсөлтийг үл харгалзан (31-44төг)-өөр явж ирсэн. Гэтэл бид ашгийнхаа 55-60 хувийг шатахуунд өгдөг. Иймээс бид алдагдалтай ажиллаж байна ” гэв.

Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооны төлөөлөгч В.Ёндонжамц “Төрөөс ямар ч хуулийн зохицуулалт байхгүй тул амь нас хариуцдаггүй, татвар төлдөггүй хууль бус тээвэрлэгчид олширч байна. Иймд ард иргэдэд үйлчилж байгаа нийгмийн захиалгат үйлчилгээнд төр засаг дэмжлэг үзүүлж, сайдын тогтоосон тарифаар батлахыг хүсч байна. Бид ашгийн төлөө бус ч алдагдлаа нөхөх хэмжээнд ажилламаар байна” гэв.

Энэ сарын 17-нд зохицуулж өгөхийг Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбоо Авто Тээврийн Үндэсний Төвөөс шаардаж байна.

А.АНУЖИН

Гэрэл зургуудыг Р.БАЗАРРАГЧАА


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *