Categories
мэдээ нийгэм

Т.Хүрэлбат: Зүгээр явж байсан хоёр хүнийг 6 жил хорьсон нь Монголын эмгэнэл

Т.Чимэгээгийн ах Т.Хүрэлбат ШШГЕГ-ын харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн гадаа сэтгүүлчдийн асуултад хариулав.

Тэрээр “Хууль зүйн сайд Х.Нямбаатар, Ц.Нямдоржид маш их баярлалаа. Тэд шүүх хурлыг ил явуулах талаар ярьж байв. Манай өмгөөлөгч С.Оюунцэцэг олон хүний амь амьдралыг аварлаа. Энэ хэргийг ямар хүмүүс үйлдсэн бэ гэдгийг ил болгох цаг болсон. 2015 онд эднийг эрүүдэн шүүж байхдаа Б.Хурц, орлогч прокурор асан н.Эрдэнэбат нар шүүх хурлыг нээлттэй явуулъя гээгүй. Харин одоо хэргийн материалыг ил болгох талаар ярьж байна.

“Би маш их баяртай байна. Дүүгийн маань сүүлийн жилүүдэд зүрх нь өвддөг болсон. Шулуун нарийн гэдэсний хагалгаа хийлгэсэн. Шүд нь өвдөөд эмчилгээ хийлгэсэн. Өнөөдөр батлан даалтад гарахаа дуулаад баярласнаас зүрх нь өвдлөө. ШШГЕГ-ын харьяа хорих ангийн эмч нар их сайн эмчилгээ хийсэн. Тэдэнд баярлалаа гэж хэлээрэй хэмээн дүү маань надаар дамжуулсан. Би сая Т.Содномдаржаатай үг сольж чадсангүй. Н.Оюунцэцэг өмгөөлөгчид маш их баярлалаа. Зүгээр явж байсан хоёр хүнийг 6 жил хорьсон нь Монголын эмгэнэл. Өнгөрсөн хугацаанд миний үгийг дамжуулсаар ирсэн хэвлэлийнхэнд маш их баярлалаа. Энэ хэргийн материал удахгүй ил болох болов уу. Энэ хүмүүс одоо нийгэмшихэд хугацаа хэрэгтэй. Хэдийг дүүг маань батлан даалтад гаргасан ч манай гэр бүлд энэ үйл явдал хар толбо болон үлдэнэ. Дүүгийн маань ач зээ эмээгээ танихгүй. Тэд олон жилийн дараа ч яагаад эмээг маань хорьсон юм бол гэж бодно. Бид маш их гомдолтой байна. Тэд энэ хэргийг үйлдээгүй нь ил боллоо” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *