Categories
мэдээ нийгэм цаг-үе

Т.Чимгээгийн ар гэрийнхэн хэлмэгдэгсдийн хөшөөн дээр өлсгөлөн зарлалаа

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож буй Т.Чимгээгийн ах, нөхөр, хүүхдүүдийн хамт өнөөдөр өлсгөлөн суулт зарлахаа мэдэгдсэн.

Т.Чимгээгийн төрсөн ах Т.Хүрэлбат “Би ҮАБЗ-ийн гурван гишүүнд гэрээслэл үлдээгээд “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний хажууд суулт зарлаж эхлэхээ мэдэгдэж байна. Гэрээслэлийн тухайд Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж хоригдож байгаа Т.Чимгээг шоронгоос суллах хүртэл төрсөн ах Т.Хүрэлбат миний бие амь насаа дэнчин тавин өлсгөлөн зарлаж байна.

Хэрэв миний амь нас хохирсон тохиолдолд ТЕГ-ын дарга асан Б.Хурц хариуцлага хүлээх болно гэсэн утга бүхий гэрээслэлийг төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүлж байна гэж бичсэн.

Дүүг маань зодож, хүчээр хэрэг үүрүүлсэн нь хэн ч харсан тодорхой байсан болохоор энэ асуудлыг шийдэх байх гээд хоёр жил хүлээлээ. Одоо дүүгийн минь эрүүл мэнд өдрөөс өдөрт доройтож байгаа тул би ийм тэмцлийн хэлбэрийг сонгосон. Хоёрдугаар сард намайг очиж уулзахад “ахаа би гармаар байна” гэсэн. Би хуулийг хүндэтгээд зургаан жил дүүгээ шоронд суулгасан” гэв.

Т.Чимгээгийн нөхөр ” Охин бид хоёр байнга л энэ хэргийн талаар хөөцөлдөж явсаар ирсэн. Би одоог хүртэл охиныхоо осол болсон шалтгааныг олдоггүй юм. Надад бүх бичиг баримт нь байгаа. Т.Чимгээгийн талаар дахин ноцтой бичлэг задалбал түүнийг зөвшөөрнө. Бүх бичлэгийг цацах хэрэгтэй. Манай таалийгаас охин бид хоёр дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан. Өмнө нь хүний эрхийн комисст хандаж байсан ч авч хэлэлцээгүй” гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *