Categories
мэдээ нийгэм

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа DNN.mn

Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн.

Эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг арваннэгдүгээр сарын 3-ныг хүртэл хойшлууллаа.

Энэ талаар өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Шүүх хэрэг хүлээн авснаас хойш 45 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг хийдэг хуулийн заалттай. Уг хуулийн заалтад баригдаад арваннэгдүгээр сарын 3-нд зарласан гэж өмгөөлөгчийн хувьд харж байна.

Үйлчлүүлэгч маань урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн биеэр оролцох хүсэлтэй байгаа боловч арваннэгдүгээр сарын 3-н хүртэл биеийн байдал нь ямар байхыг хэлж мэдэхгүй байна” гэлээ.

One reply on “Т.Бадамжунай нарт холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлууллаа DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *