Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байна. Захирамжийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав. Түүний хувьд ХНХ-ын сайдын албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ энэ оны хоёрдугаар сарын 7-нд гаргаж байв.
Үндсэн хуулийн 39.4-т Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна хэмээн заасан. Тиймээс дээрх захирамжийг танилцуулснаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлөв.
Сайдыг чөлөөлснөөс хойш 14 хоногийн дараа шинэ сайдын нэрийг оруулж ирэх хуультай. Тиймээс дараа долоо хоногийн УИХ-ын чуулганд шинэ сайдыг танилцуулахаар болжээ.