Categories
мэдээ улс-төр

Т.Аюурсайхан: Төрийн өмчийг хувьчлахдаа ШӨХТГ-аас санал дүгнэлт авах шаардлагатай

УИХ-ын чуулган эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2016.09.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцэх юм.

“Төрийн өмчийг 2015-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Монгол Улсын 2015 оны 70 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулж, үргэлжлүүлэн хэрэгжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүд /Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуулийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдсон, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариулт өглөө.

УИХ-ын гишүүн: Т.Аюурсайхан: Эдийн засагт хохирол учруулж, ард түмний төрөө дээдлэх үзэлд нь сэв суулгасан. Төрийн болон орон нутгийн хуулийн 44.1-р зүйлийн заалт байна. Өрсөлдөөний тухай заалтууд байна. Төрийн өмчит хөрөнгийг хувьчлах шийдвэр гаргахдаа Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас санал дүгнэлтийг нь Засгийн газар авсан байх шаардлагатай. Энэ бол төрийн өмчлөлтэй маш их холбоотой. Гэрээний заалтад юу тусгах вэ, зах зээлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдэгтэй хамаатай хоёр чухал заалт байгаа юм. Эдгээр заалтуудыг зөрчих явдал үүсээд байна.

Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар: Саяхан Төсвийн байнгын хорооноос хувийн хэвшлүүдийн санхүүгийн байдлыг шалгасан. Зээлийн хэмжээ нь өсөөд 3.5 их наядаас 5 наяд хүрсэн. 187 тэрбумын ашигтай ажиллаж байсан төрийн өмчийн хороонууд 11 тэрбум төгрөгний алдагдалтай ажиллаж байгаа дүн гарсан. Орон тоо нь 5000-р нэмэгдсэн. Шинээр захирлаар очиж байгаа хүн дөрвөн жил феодал суух гээд оролдоод байгаа юм. 20-г хувьчилна гэхэд нэгийг хагас дутуу хийх жишээтэй. Харилцаа холбооны технологи өндөр нэвтэрч чадах салбар бол шуудангийн салбар. Засгийн газар ажлаа сайн зохион байгуулж ажиллах хэрэгтэй байгаа юм.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *