Эрүүл мэндийн яамнаас сүүлийн 24 цагийн хугацаанд 97 хүн эмчлэгдэж, нийт эдгэрсэн хүний тоо 4044 болсон талаар мэдээллээ.
Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 68.6 хувийг эзэлж байна.
Өчигдөр 13456 сорьцод шинжилгээ хийхэд 285 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Улсын хэмжээнд нийт тохиолдол 5895 боллоо.
Одоогоор 1,391 хүн эмчлэгдэж байна.
Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн-1169,
Хүндэвтэр-195,
Хүнд-21,
Маш хүнд-6 хүн байна.