Categories
мэдээ нийгэм

Сөүлд согтуугаар машин жолоодсон монгол залууг саатуулжээ

Энэ сарын 1-ний өдрөөс он дуустал Өмнөд Солонгос улсад жолооч нарт эрчимжүүлсэн шалгалт хийж буй юм байна. Шинэ жил болж буйтай холбогдуулан зохион байгуулж буй тус арга хэмжээн хүрээнд хийсэн шалгалтаар энэ сарын 8-ны өдрийн 19.00 цагийн орчим Сөүл хотын төв, Жунгру дүүрэг дэх нэгэн автозам дээр согтуугаар автомашин жолоодож байсан Монгол улсын иргэн Д-г (36) саатуулжээ. Түүний цусан дахь согтуурулах ундааны хэмжээ 0.170% байсан аж. Тэрээр урдаа явсан Солонгос иргэний машиныг мөргөн осол гаргасныхаа дараа машинаа зогсоосон байна.

Монгол улсын иргэн Д нь тус улсад гэрээгээр ажиллаж байгаад, 2011 онд ажиллах хугацааагаа дууссаны дараа эх орондоо буцалгүй хууль бусаар үргэлжлүүлэн амьдарч байсан аж. Тэрээр сүүлийн гурван жилийн турш барилга болон айл нүүлгэх ажил хийсээр ирсэн бөгөөд одоогоор Цагаачлалын албанд хүргэгдээд буй юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *