Өмнөд Солонгос улсын Засгийн газраас цэцэрлэг, хүүхэд асрах төвүүдэд робот тараажээ.
Ингэснээр багачууд роботтой харилцаж сурах бөгөөд технологи бүтээх сэдэлтэй болно гэж үзэж байгаа аж. Роботууд хүүхдүүдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэхэд тусалдаг учир тус хөтөлбөрийг эхлүүлжээ.
Хөтөлбөрийн хүрээнд Сөүл хотын 300 цэцэрлэг, хүүхэд асрах төвд “Альфа мини” робот тараасан байна. Тухайн робот дуулах, үлгэр унших, бүжиглэх “шидтэй” аж. Түүнчлэн 24.5 см өндөртэй “Альфа мини” робот нүдээ ирмэж, ярих үедээ хүүхэн хараа нь зүрх хэлбэртэй болдог байна.