Дундговь аймгийн Хулд сумын Өнч хэмээх газарт суудлын автомашин онхолдож, жолооч нь автомашины төмөр хийцэд хавчуулагдсан гэх дуудлага тавдугаар сарын 23-нд бүртгэгджээ.
Тус аймгийн ОБЕГ-ын Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Б-ын жолоодож явсан “Ниссан Ванетта” загварын суудлын автомашин замын хажуу руу онхолдож, 40 настай иргэн Б автомашины төмөр хийцэд хавчуулагдан насан барсан байдалтай байжээ. ОБЕГ-ын алба хаагчид өчигдрийн 22:00 цагт цогцсыг гаргаж, тус аймгийн цагдаагийн газарт шилжүүлэн өгчээ.
One reply on “Суудлын автомашин онхолдож, нэг иргэн нас баржээ DNN.mn”
Superb and well-thought-out content! If you need some information about Thai-Massage, then have a look at QH3