Жилийн өмнө үнэт цаасны зах зээлд бонд гарган амжилттай арилжаалж буй үндэсний ууган үйлдвэрийн нэг “Сүү” ХК Монголын Хөрөнгийн биржтэй байгуулсан хамтран ажиллах гэрээгээ өнөөдөр дүгнэлээ.
Тус компани бонд эзэмшигчдийнхээ дансанд бондын эргэн төлөлтийг хүүгийн хамтаар байршуулснаар хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ 100 хувь биелүүлсэн гэж үзэн хамтран ажиллах гэрээний үр дүнг дүгнэн “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай, “Сүү” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга нар өнөөдөр гарын үсэг зурав.
“Сүү” ХК Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан жилийн 17.5 хувийн хүүтэй “Сүү бонд” гарган гадаад, дотоодын иргэд, ААН-үүдээс нийт 6 тэрбум төгрөгийг татсан нь хамгийн өндөр дүнтэй компанийн бонд болсон юм. Олон нийтэд нээлттэй арилжаалсан “Сүү бонд”-ын хөрөнгө оруулагчдын 43 хувь нь иргэд, 57 хувь нь ААН-үүд байгаа нь хөрөнгийн зах зээлд мэргэжлийн хөрөнгө оруулагчид орж ирэх боломжийг нэг шат ахиулсан явдал байлаа гэж шинжээчид үзэж байна. Нийт 6.8 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 67.547 ширхэг захиалга ирж, худалдан авах захиалга нийлүүлэлтээс давсан нь дотоодын хөрөнгийн зах зээлд үндэсний ААН-үүд амжилттай орж ирэхийн эерэг дохио болж, Монголд хөрөнгө оруулалтын орчин сайжирч байгааг илтгэн энэ нь дараа дараагийн дотоодын компаниуд IPO хийж амжилттай ажиллахын суурийг тавилаа гэж “Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн захирал Х.Алтай хэллээ.
Тодруулга: Монголын хөрөнгийн зах зээлд компани, ААН-үүдийн бондын арилжаа 2001 оноос эхэлж өнгөрсөн хугацаанд давхардсан тоогоор 12 компанийн бонд арилжигдаж нийт 23.4 тэрбум төгрөгийг хөрөнгийн зах зээл дээрээс татан төвлөрүүлж босгоод байна.