Эрүүл мэндийн газраас “Аймгийн хүн амын дундах сүрьеэгийн өвчлөл, тархалтын өнөөгийн байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээ, тулгамдаж буй асуудал”-ын талаар Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаар хэлэлцүүлж 15, 55 дугаар тогтоолоор 10 чиглэл, 32 ажил үйлчилгээ бүхий “СҮРЬЕЭГҮЙ-СЭЛЭНГЭ” хөтөлбөрийг батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
Хөтөлбөрийн хүрээнд сүрьеэ, БЗДХ-ын диспансерийн өдөр тутмын үйл ажиллагаанд ЭМГ-аас хяналт тавин ажиллаж сүрьеэгийн шинэ илрэлт, өвчтний эм уулт, хавьтлын үзлэг, шинжилгээнд хамрагдалт, сорьц тээвэрлэлт зэрэг мэдээ, мэдээллийг өдөр тутамд авч, сум, өрхийн эрүүл мэндийн төв, сүрьеэгийн диспансер, үйлчлүүлэгч иргэдийн хооронд гурвалсан гэрээг байгуулж эмчилгээний чанарт анхааран ажиллаж байна.
Мөн бид зөөврийн дижитал рентген аппараттай болсноор Сүрьеэгүй Сэлэнгэ хөтөлбөрт маань маш том дэмжлэг болсон төдийгүй, аймгийн төрийн болон төрийн тусгай албан хаагчид, сум, орон нутгийн удирдлагуудын хүсэлтээр газар дээр нь хүрч очин урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэгийг түргэн шуурхай хийж, эрүүл мэндийн тусламжийг үзүүлж байгаад Сэлэнгэ нутгийн ард иргэд талархан хүлээн авч байна.