Categories
мэдээ нийгэм

Сургууль орчмын бүсэд хурдаа хасаж явахыг жолооч нарт анхаарууллаа

Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын төвд есдүгээр сарын 7-ны өдөр нийт 336 дуудлага мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 267 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас:

  • Нийслэлд 7 хүн
  • Орон нутагт 4 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт 1 хүний амь хохирсон байна.

Увс аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрт есдүгээр сарын 07-ны 21.30 цагийн орчимд шороон замд нэг иргэн мотоциклтойгоо онхолдож, амиа алдсан байна.

Гудамж замын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон нийт 63 зөрчил илрүүлсний нийслэлд 44 орон нутагт 19 зөрчлийг илрүүлж учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлж ажиллажээ.

Хичээлийн шинэ жил эхэлж явган зорчигчын хөдөлгөөн нэмэгдэж байгаа тул жолооч та бүхэн сургууль орчмын бүсэд хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой зорчиж гарц гарамтай хэсгээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөний хурдыг хасаж өнгөрөх шаардлагатай. Мөн та хүүхдээ автомашинд авч явахдаа хамгаалах бүсийн зүүлгэх, зориулалтын суудалд суулгах, харгалзах хүнтэй тээвэрлэж ирээдүйгээ хамгаалж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *