Монгол Улсад 100 гаруй их дээд сургууль үйл ажиллагаагаа явуулж байна. Эдгээр сургуулийн сургалтын төлбөрийн өсөлтийг Монголбанкнаас гаргадаг инфляцийн сарын мэдээнд дурджээ. Энэ жил их, дээд сургуулийн сургалтын төлбөр 2,6 хувиар өссөн гэх судалгааг Монголбанк гаргасан байна.
Их дээд сургуулийн сургалтын төлбөр жил бүр нэмэгддэг гэсэн шүүмжлэл дагуулдаг. Харин энэ жил сургалтын төлбөр 2.6 хувиар нэмэгдсэн нь сүүлийн 4 жилтэй харьцуулахад 12 дахин бага дүнтэй юм байна.
Он |
2011 |
2012 |
2013 |
2014 |
2015 |
2016 |
Сургалтын төлбөр өсөх хувь хэмжээ |
7.5% |
16.1% |
28.4% |
17.7% |
23.6% |
2.6% |