Categories
мэдээ нийгэм

Сургалтанд 30 гаруй алба хаагч хамрагдаж байна

Нийслэлийн Онцгой байдлын газраас усчин аврагчдыг бэлтгэх, дадлагажуулах, алба хаагчдын бие бялдар, сэтгэлзүйн хөгжлийг дэмжих, уснаас эрэн хайх, аврах ажиллагааны мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Улаанбаатар хотын усан спорт, сургалтын төвд усчин аврагчдын сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтанд нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа аврах анги 105, гал түймэр унтраах аврах ангийн 30 гаруй алба хаагч хамрагдаж байгаа юм.

Усчин аврагчдыг бэлтгэх анхан шатны сургалт 5 дугаар сарын 10 хүртэл үргэлжлэх бөгөөд дунд шатны сургалтыг ирэх наймдугаар сард, ахисан шатны сургалтыг 11 дүгээр саруудад зохион байгуулна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *