Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, энэ чиглэлийн албан хаагчдыг сургаж, чадваржуулах зорилгоор Хууль зүй, дотоод хэргийн яам, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газартай хамтран сургагч багш бэлтгэх хөтөлбөр зохион байгуулж байна.
Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-ийн Олон улсын зөвлөх, сургагч багш Барлоу Криспиан удирдан явуулж буй тус сургалт энэ сарын 19-24-нийг дуустал Улсын ерөнхий прокурорын газрын Сургалт, судалгааны төвд болно.
Түүнчлэн тус хөтөлбөрт хамрагдсан хууль сахиулах байгууллагын албан хаагчид хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, бууруулах талаарх дараагийн шатны сургалтыг өөрийн байгууллагадаа явуулж, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлийг таслан зогсоох, бууруулахад үүрэг гүйцэтгэх аж.