Categories
мэдээ нийгэм

Сураггүй болсон таван иргэнийг хайж байна

Завхан аймгийн Улиастай сумын нутгаас Говь-Алтай аймгийн чиглэлд 32-45 ЗАН улсын дугаартай “УАЗ ПЕРМЕР” загварын автомашинтай иргэн Т /39 настай, эрэгтэй/ иргэн Д /39 настай, эмэгтэй/ нялх хүүхдийн хамт, иргэн А /59 настай, эмэгтэй/, 20 орчим насны залуу нэр нь тодорхой бус нийт таван хүн өнгөрсөн 20-ны өдрийн 18:00 цагт гараад сураггүй болсон байна. Энэ тухай дуудлагыг өчигдөр хүлээн авсан даруй тус аймгийн Онцгой байдлын газрын долоон албан хаагч эрэн хайж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *