Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сураггүй болсон иргэнийг эсэн мэнд оллоо DNN.mn

Хүчтэй цасан шуурганы улмаас Увс аймгийн Бөхмөрөн суманд өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн 13:00 цагийн орчим гэрээсээ авто машинтайгаа гараад сураггүй болсон иргэнийг өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 5-нд эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өглөө.

Мөн өнөөдөр буюу 5-нд Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд нэг гэр, Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд 3 буюу нийт 4 гэр нурсан дуудлагаар тухайн сумын мэргэжлийн ангийнхан ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *