Увс аймаг, Давст сум, Зүүн хөвөө багийн “Нуурын хөвөө” гэдэг газарт Увс нуурын эрэг дээр 17 хүн амарч байснаас наймдугаар сарын 5-ны өдрийн 18:00 цагт иргэн Д нь “Тэрмис” уул руу яваад сураггүй болсон тухай дуудлагыг наймдугаар сарын 6-ны өдрийн 17:06 цагт Онцгой байдлын газарт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид 15 км зам туулан 17:45 цагт очиж иргэн М/66 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг эхлүүлж 18:15 цагт тус багийн “Шаварт” гэдэг газар /Тэрмис уулаас урд зүгт 8 км/-аас эсэн мэнд олсон.