Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон уулчид амиа алджээ

Алтай
таван богд ууланд авиралт хийсэн уулчид сураггүй алга болоод байсан юм. Дөнгөж
сая тэднийг цасны нурангид дарагдаж амиа алдсан тухай мэдээг Онцгой байдлын
газраас ар гэрийнхэд нь дуулгасан байна. Тэд долдугаар сарын 10-ны өдөр
гэрээсээ гарч, 12-ны өдөр авиралт хийсэн юм. Гэвч, долдугаар сарын 12-ны шөнө
уулчдыг сураггүй алга болсон тухай мэдээллийг хамт авиралт хийсэн бусад
багийнхан албаныханд дуулгаснаар тэднийг хайж эхэлсэн. Амиа алдсан таван хүний
хоёр нь эрэгтэй, гурав нь эмэгтэй байжээ. Хамгийн ахмад нь 57 настай эмэгтэй
хүн байсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *