Categories
мэдээ цаг-үе

​Сурагчид зургаан долоо хоног амарна DNN.mn

Сурагчид ирэх сарын 20-ноос хойш зургаан долоо хоног амарна

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 19-өөс эхлэн зургаан 7 хоног амарч, нэгдүгээр сарын 30-нд орохоор болсон.

Улирлын томуу, томуу төст өвчний дэгдэлт их байгаатай холбоотойгоор Эрүүл мэндийн яам, БШУЯ-тай хамтран сурагчдын амралтыг зургаан 7 хоног болгон сунгасан гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “1093 орон дээр томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоо 800 гаруй ор сул байна. Өнөөдрийн байдлаар нэг ч хүнийг коридорт аваагүй. Манай иргэд хүүхдийг заавал эмнэлэгт хэвтүүлэх хүсэлтэй байдаг учраас үүнд зохицуулалт хийж байгаа” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *