Хэнтийн аймгийн Өмнөдэлгэр сумын ерөнхий боловсролын сургуулийн таван сурагч ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад дэлбэрэлтэд өртсөн хэрэг гарчээ.
Тэднийг өчигдөр ГССҮТ-ийн Түлэнхийн тасагт хүргэсэн юм байна. Тэд ашиглахаа больсон халуун усны барилгад гааз үнэрлэж байсан аж. Энэ үед нэг нь тамхи асаахаар гал гаргатал хий дэлбэрсэн талаар эх сурвалж мэдээлжээ. Хэргийг Хэнтий аймгийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлсэн байна.