Categories
мэдээ нийгэм

Сурагчдын амралт хэзээ эхлэх вэ?

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын улирлын амралт хот, хөдөөгөөр ялгаатай байх ажээ. Мөн бага, дунд, ахлах ангиудын амралтын хуваарийг ч зөрүүлсэн байна. Бага ангийн сурагчдын хоёрдугаар улирлын амралт энэ сарын 22-ны өдрөөс эхэлнэ. Тодруулбал, нийслэлийн 1-5 дугаар ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос нэгдүгээр сарын 25-ныг хүртэл амарна. Харин 6-9 дүгээр ангийн сурагчид нэгдүгээр сарын 5-25 хүртэл 21 хоног, 10-12 дугаар ангийн сурагчид нэгдүгээр сарын 12-25 хүртэл амрах ажээ. Тэгвэл орон нутгийн 1-5 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-ноос хоёрдугаар сарын 1-нийг хүртэл, 6-9 дүгээр ангийн сурагчид ирэх сарын 12-25 хүртэл, 10-12 дугаар ангийн сурагчид ирэх сарын 12-18 хүртэл амрах ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *