Монгол Улсад электрон тамхи нь хууль эрхзүйн зохицуулалтгүй тул хүүхэд залуучуудын хэрэглээ илт ихссэн. Үүний талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өөрийн цахим хуудастаа “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид электрон тамхи татах нь ихэсчээ. Үүнийг эцэг, эх, багш сурган хүмүүжүүлэгчид ухааруулах хэрэгтэй” хэмээн бичсэн байна.
Гэсэн ч үнийн хувьд ч олон төрлийн сонголттой, нэг талаар гангараа болсон электрон тамхийг хориход боломжгүй болсон мэт. Тиймээс электрон тамхи хор ихтэй учир сурагчдыг ийм төрлийн тамхи татуулахгүй байх талаар арга хэмжээ авахыг Л.Энх-Амгалан сайд анхаарууллаа.